Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 09:04:27
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод цэгээс авах байсан хэдий ч гол ёроолдож хөлдсөн тул дээж авагдаагүй.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2020 оны 03 дугаар сарын 04-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж, орж, гарч, Хонгор сумын ЦБ-н орж, гарч, Шарын гол сумын ЦБ-ын орж гарч, Салхит өртөөний орж, байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа/1 дүгээр хүснэгт/
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 75.0 % ба өмнөх сараас 2.0%-иар багассан ба Шарын гол сумын ЦБ 50.0%, Салхит өртөөний ЦБ 60.8%, Хонгор сумын ЦБ 38.9%,Төв ЦБ-н цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-2.9, Шарын гол сумын ЦБ- 4.8 дахин, Төв ЦБ-н БХХ5-3.03, Шарын гол сумын ЦБ-9.1, Салхит өртөөний ЦБ-8.3 дахин, Хонгор сум ЦБ-12.5 дахин, Төв ЦБ-н ПИЧ /пермангантын исэлдэх чанар/-9.88, Шарын гол сумын ЦБ-4.56, Салхит өртөөний ЦБ-1.5, Хонгор сумын ЦБ-15.2 дахин нийт азотын нэгдэл /NH4/-Төв ЦБ-1.3, Шарын гол сумын ЦБ-1.2, Салхит өртөөний ЦБ-1.5, Хонгор сумын ЦБ-1.8, дахин давж бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2020 оны 01-03 дугаар сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Д.ТҮВШИНЖАРГАЛ